Боловсролын сайд П.Наранбаяртай Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж болон компанийн удирдлагууд уулзлаа.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Гангийн үйлдвэрийн боловсон хүчний бодлогыг Боловсролын яамны бодлоготой уялдуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтаар тус үйлдвэрт ажиллах мэргэжилтэй ажилтан, инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадад тогтвортой бэлтгэх зорилгоор их, дээд сургуульд суралцаж буй болон шинээр элсэх оюутнуудад Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, зээлийн хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлэх, мөн Дархан-Уул аймгийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд зориулан чиглүүлэх мэдээлэл хүргэх өдөрлөг зохион байгуулах зэрэг ажлыг эхлүүлэхээр болсон байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
87653
31460
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.