Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар: Хотгор Шанагын уурхайн 20 хувийг Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий байж болох компанид зарсан

2025-04-9 Бор шувуу

Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

МАРТААГҮЙ-2

Өглөө Дүгэржавын Болорсүрэн гэгч эмэгтэй миний нэрийг хавчуулан АТГ гэж байгууллагын үүдэнд “Төгрөг нуурын эзэмшлээ алдсан…”гэж баахан ярилцлага өгчээ!

Мартаагүй:

Төгрөг нуурын нүүрсний ордын илэрцтэй холбоотой судалгаа эрдэм шинжилгээ ажил хийж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан Л.Дүгэржав тухайн үед ХХААЯ-ны газрын дарга байсан Б.Билэгт, Пума хонгор гэж морио уралдуулж нэр цуутай уяач гэгдсэн Ц.Гантөмөр нарын хамт 2006 оны хавар Х.Баттулгатай уулзан Төгрөг нуурын сав газрын өөрийн эзэмшлийн 20 хувь болох 76.2 сая тн нөөц бүхий хэсгээ худалдан авахыг санал болгосон байдаг.

Л.Дүгэржав туйл судлаач бөгөөд тэр үеийн Чингис банканд аяллалын зардал гэж авсан зээлийн өрийг дарах 150 сая төгрөгөө төлж чадахгүй хүнд байдалд байж…

Camex ХХК-г Х.Баттулга 90 хувь, МоАХ-ны анхдагч ард хэмээх Батсүх 10 хувь тус тус эзэмшлээ Улсын бүртгэлд 2006 оны 4 сард бүртгүүлсэн ба дээрхи компанийг Я.Батсүх хариуцан ажиллаж Х.Баттулга 2007 оны 4 сараас улс төрд орсон гэсэн шалтгаанаар гарч явснаар түүний оролцоо дууссан байдаг. ( улсын бүртгэлийн газраас хуулбарлан авсан баримт )

Ингээд Я.Батсүх 2009 онд нэр дурдагдаад байдаг Сингапур, Хонконгийн бизнесменүүд хамтран Төгрөг нуур энержи групп үүсгэн лиценз авч Хонконгийн хөрөнгийн биржид дурьдсан уурхайн ашиглалт хийх хөрөнгө босгох зорилгоор IPO хийж 243 сая $ доллараар ( 250 сая$ биш ) хувьцааг худалдах ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Ямар ч бизнесийн байгууллагууд ингэж л босч ирдэг.

Харамсалтай нь нүүрсний чанар муу 2800 ккалори, үйлдвэрлэлийн зорилгоор ашиглах боломж бага ,судалгаа бүрэн гүйцэд хийгдээгүй зэргээс шалтгаалан хувьцаа нь үнэлэгдсэнгүй хөрөнгө босгож чадахгүй байсаар 2015 оноос Л.Дүгэржав агсны нутгийн найз Боожоогийн Норовсамбуу гэж хүн 200 мянган доллараар Camex ХХК ,Төгрөг нуур энержи лицензүүдийн хамт авсан байдаг.

Хаанаас хэний захиалгаар бас 1.3 сая доллар гаргаад ирэв?…

20 жилийн дараа гэнэт л алдсан бөөн мөнгөнийхөө тухай өнөөдөр санаж гэнэ дээ энэ Болорсүрэн гэж авгай.

Бас л сайхан ш..х юм

Параной өвчин сэдрэх ч тун хэцүү дээ!

Л.Дүгэржав агсан 2022 онд удаан үргэлжилсэн ужиг хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд түүнд Увс аймгийн Хотгор Шанагын уурхайн 20 хувь мөн байсныг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх зорилгоор материалыг нь Пунцагийн Улаанхүү гэж найз нь авч яваад буцаан өгөлгүй Ч.Хүрэлбаатарын хамаарал бүхий байж болох компанид зарсан ( алдсан) , энэ асуудлаар 3 шатны шүүхээр заргалдаад авч чадаагүй гэж Д.Болорсүрэн гэгч эмэгтэй надад 2025 оны 4 дүгээр сарын 1 нд 17 цаг 57 минутад миний фэйсбук мессенжерт бичсэн ярьсан нь тэмдэглэгдэн үлджээ.

Тэгэхээр мэдэн будилж,өчүүхэн ашиг хайн, санаатай санамсаргүй худлаа ярих нь туйлын хортой юм шүү гэдгийг энд зориуд цохон дурдаж байна.

PS: холбогдох үйл явдал болон нэр нь дурьдагдсан хүмүүсийн нэр албан тушаал бүгд үнэн бөгөөд миний тэмдэглэл болон Л.Дүгэржавын 150 сая төгрөг авсан гэх баримт , 2025 оны 4 сарын 4 нд миний албан тоотоор Улсын бүртгэлийн газраас хуулбарлан авсан 300 гаруй хуудас Camex ХХК-ны хөдөлгөөнтэй холбогдох мэдээллүүдээр батлагдах болохыг хэлэх байна.

Хуульч Д.Пүрэвбаатар 2025.04.08

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.