Иракийн Мосул хотод болсон бөмбөгдөлтийн үеэр сургуулийн барилгын нурангид дарагдсан нэг ойтой хүүг цэргүүд дөрөв хоногийн дараа амьд мэнд олжээ. Гэвч хүү бараг өлбөрч үхэхэд ойрхон байсан гэж тусламж үзүүлсэн цэргүүд ярьжээ. Бөмбөгдөлтийн үеэр хүүгийн ээж, өвөө, гэр бүлийнхэн нь бүгд нас баржээ. Харин хүү яаж нуранги дор дөрөв хоногийг тэсч өнгөрүүлэв гэдэг түүнийг олсон ирак цэргүүдийг баярлаж гайхашруулжээ.
Исламын улс бүлэглэлийн Иракт ноёрхлоо тогтоосон сүүлчийн томоохон муж болох Мосулыг чөлөөлөхийн төлөө тус улсын арми АНУ-ын дэмжлэгтэй довтолгоон явуулж буй. Хоёр талын ширүүн тулааны үеэр энэ мэтчилэн энгийн номхон иргэдийн толгой хоргодож буй байр сууц бөмбөгдөлтөд өртөж, амиа алдах явдал гарсаар байна. Олон улсын байгууллагын тооцоогоор Мосул хотод 100 мянга гаруй иргэн, тэр дундаа тал хувийг нь эзлэх бага насны хүүхдүүд амь насанд аюултай нөхцөлд маш бага ус, хүнс, эм тарианы нөөцтэй хуучин байшинд хоргодож буй аж.
Одоогийн байдлаар Иракийн арми давшингуй дайралт хийж, Исламын улсын дайчдаас 300 хүрэхтэй үгүйтэй нь Мосулд үлдсэн гэж мэдээлж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд анх Мосулын тулаан эхлэх үед энд Исламын улсын 6000 гаруй дайчин байсан гэдэг.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.