Түргэний машин хот хоорондын автобустай мөргөлдөж, зургаан хүн нас баржээ

9 цагийн өмнө Мэдээ, мэдээлэл

 

Төв аймгийн Цагдаагийн газарт энэ сарын 11-ний 19:00 цагийн орчимд “Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр дэх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Toyota Hiace маркийн автомашины жолооч Э нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлджээ.

Ослын улмаас Toyota Hiace маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.