Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулж, хоёрдугаар сарын 7-ноос эхлэн нөөцийг махыг худалдаалж эхэлсэн бөгөөд үхрийн ястай мах 1 кг нь 13800 төгрөг бол хонины ястай мах 1 кг нь 11800 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.
Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар нөөцийн махыг 117 дэлгүүрээр борлуулж буй юм байна. Нөөцийн мах борлуулах цэгийг үе шаттай нэмэгдүүлэх бөгөөд хоёрдугаар сарын 15-н гэхэд нийтдээ 446 дэлгүүрээр борлуулахаар бэлтгэл хангаж эхэлжээ. Энэ жилийн тухайд 10 мянга орчим тонн махыг худалдаанд гаргахаар бэлтгэсэн юм.
Махны үнийг тогтворжуулах зорилгоор жил бүр нөөцийн мах бэлтгэн, нийлүүлдэг. Жил бүрийн хавар нөөцийн махыг худалдаанд гаргадаг ч өнөө жилийн хувьд бараг хоёр сарын өмнө шахам худалдаанд гаргаад байна гэж хэлж болно. Өнөө жил хаврын сар гарахаас урьтаж нөөцийн мах худалдаанд гарсныг нэг талдаа үнийг тогтворжуулах зорилготой гэж тайлбарлаж буй.
Энэ жилийн хувьд махны үнэ өндөр байгаа бөгөөд үхрийн цул мах 1 кг нь 21 мянган төгрөг даваад байгаа юм. Засгийн газар махны үнийг тогтворжуулах, мөн хомсдол үүсэхээс сэргийлж, махны экспортыг түр хугацаагаар хязгаарлаад байгаа билээ.
Өчигдөр
Өчигдөр
2025-02-17
2025-02-17
87553
31090
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.