Э.Болормааг гишүүний бүрэн эрхээс нь буцааж татах уу

3 цагийн өмнө Мэдээ мэдээлэл

 

Сонгуулиар гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 саяын хандив авсан УИХ-ын гишүүн Э.Болормаагийн зөрчлийг ҮАГ-аас холбогдох байгууллагууд руу шилжүүлсэн мэдээлэл гарах болов. Өөрөөр хэлбэл, түүнийг УИХ-ын гишүүнээс нь буцааж татах нөхцөл бүрджээ.

Тодруулбал, “Ханбогд Эксплорэйшн” компаниас УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн сурталчилгаанд зориулж, 30 сая төгрөгийн хандив өгсөн аж. Харин энэхүү компани нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай байжээ. Хуулиар гадаадын иргэн болон ААН-с хандив авах хориотой. Энэ нь ч Үндэсний аудитын газрын тайланд дурдагджээ. Тухайн компани нь ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Kuok Hui Kwong, Kuok Khoon Chen, Kuok Khoon Ean гэх гадаад улсын иргэний эзэмшлийн компани юм байна.

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.