О.Нандин-Эрдэнэ: Нэг уут бэлэг хамгийн багадаа 145.83 чихэр агуулж байна

2024-12-24 Мэдээ, мэдээлэл

 

Шинэ жилийн баяр тохиож буй энэ өдрүүдэд томоохон сүлжээ дэлгүүрт худалдаалж байгаа бэлгүүдэд лабораторийн шинжилгээ хийжээ.

Энэ талаар СХЗГ-ын ХАБҮЛЛ-ын ерөнхий захирал О.Нандин-Эрдэнэ дараах тайлбарыг өглөө. Тодруулбал, “Хими хор судлал, хүнд металлыг судалсан. Үүнээс стандартын шаардлага хангахгүй байгаа нэг дээж илэрсэн. Энэ нь ундаа буюу сахрын агууламж стандарт зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан.

Нэг уут бэлэг хамгийн багадаа 145.83 чихэр агуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын байгууллагын зөвлөмжөөс 6.8 дахин өндөр байна. Нэг бэлгийн багцыг хүүхэд хэрэглэснээр 36-72 ширхэг ёотон хэрэглэнэ. Шалгалтаар нэг ууттай бэлгэнээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөснөөс хэд дахин их сахар илэрсэн. Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нарт хүүхдэдээ хэт их сахрын агууламжтай бэлэг авч өгөхийг зөвлөж байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.