Сэрэмжлүүлэг: Орон сууцанд гал гарч, утаажилтын бүсээс 35 иргэнийг гаргажээ

Өчигдөр Мэдээ, мэдээлэл


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд байрлах айлын орон сууц шатжээ. Тодруулбал, өнөөдөр /2024.11.15/ 02:00 цагийн орчимд айлын өрөөнд гал гарсан тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 64 метр.кв гурван өрөө байрны том өрөөний хэсэгт тавилга шатаж, тухайн байрны иргэд унтраасан байжээ. Ийнхүү гал түймрийг дахин шалгаж, утаажилтын бүсээс 23 том хүн, 12 хүүхэд, нийт 35 иргэнийг аюулгүй газарт гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.