Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр 14:50 цагт “Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хоёр хүн нас барсан” гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагааг явуулахад Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутагт “Toyota sai” маркийн авто машин замын зорчих хэсгийн баруун тал руу гарч осолдсоны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан таван иргэнээс хоёр иргэн нас барж, хоёр иргэн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.