Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан хээрийн гал түймрийг цурманд оруулсан бөгөөд өчигдөр 22:40 цагт бүрэн унтраасан байна. Харин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраахаар орон нутгийнхныг дайчлан ажиллаж байна гэв.
Одоогийн байдлаар Дорнод аймгийн Дашбалбар, Баяндун сумын зааг нутагт дэгдсэн түймрийн хохирлыг байна. Түймрийг унтраахаар аймаг, сумын Онцгой байдлын газар, мэргэжлийн ангийнхан, малчид ажиллаж байна.
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэг өндөр, ойрын өдрүүдэд салхи шуургатай байх тул иргэдийг галын аюулгүй байдлыг сайтар хангаж, хөдөө, орон нутагт зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан шүдэнз, тамхины иш, үнс нурмыг бүрэн унтрааж, ой, хээрийн түймрийн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.