Архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхийг 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд хориглоно. Тодруулбал, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ Баасан гаригт буюу аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбоотойгоор дээрх зохицуулалт үйлчлэх юм.
Хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглох бөгөөд гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.
Дашрамд дуулгахад, аравдугаар сарын 11-ний Баасан гариг нь бүх нийтийн амралтын өдөр байна.
87350
30345
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.