Такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл аваагүй хэр нь энэ төрлийн үйлчилгээ үзүүлбэл хувь хүнийг таван сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн заалт ирэх аравдугаар сарын 15-наас эхлэн үйлчилнэ.
Таксигаар үйлчлүүлсэн иргэд гэмт хэрэгт өртөж, хохирох тохиолдол ихэссэн тул УИХ-аас Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар дээрх зохицуулалт үйлчлэхээр болсон юм.
Албаны хүний мэдээллээр бол сүүлийн таван жилд такси үйлчилгээтэй холбоотой 3000 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 2900 гаруй нь нийслэлд үйлдэгдсэн. Иймээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 3-10 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж, зөвшөөрөл авсан хувь хүн хуулийн этгээд такси үйлчилгээ эрхлэхээр хуульд заасан нь ийн удахгүй хэрэгжих болж байна.
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.