Энэ жил сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,081,873 хүн байгаа юм. Сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдлаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Санал хураалт дууслаа. 22:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж зогссон тул санал хураалт ийнхүү өндөрлөлөө. 69.3 хувьтайгаар дуусаж байна. Гэхдээ нэмэгдэж тооцогдох тоо бий.
Тухайлбал гадаадад байгаа иргэдийн саналыг авчирсан. Дээд давхарт тоолох бөгөөд дүнг дамжуулсны дараа мэдээлэл дээр нэмж, нэгтгэнэ. Улсын хэмжээнд байгаа 2,198 хэсгийн хорооноос дүнг явж дамжуулж байгаа буюу сүлжээгээр ороогүй байгаа хэсгийн хороодын сүүлийн хоёр цагийн ирцийг оруулна.
Санал хураалт амжилттай болж өнгөрлөө. Ирц 70 хувьтай гэж хэлж болохоор байна. 15 цагийн турш санал хураалтыг зохион байгуулах хэрэг зөрчлийн мэдээлэл ирсэн ч үүнд ноцтой зүйл байгаагүй. СЕХ дээр шийдэгдээгүй гомдол мэдээлэл байхгүй” гэв.