Тог тасарсан бол хэрэглээг сэргээх хүртэл дур мэдэн үйлдэл хийхгүй байхыг зөвлөлөө

2024-06-21 Мэдээ, мэдээлэл

УБЦТС үерийн улмаас 600 сая төгрөгөөр хохирчээ – hardnews.mn
Хур бороо ихтэй байгаа энэ өдрүүдэд цахилгааны аюул эрсдэл үүсэж болзошгүй тул УБЦТС-аас сэрэмжлүүлэг гаргажээ.

Сэрэмжлүүлэг:

-Тог тасарсан бол гэмтлийг засаж, хэрэглээг сэргээх хүртэл хүлээцтэй байж, дур мэдэн үйлдэл хийхгүй байх
-Цахилгааны дэд станц, тоолуурын нэгдсэн хайрцаг, бусад байгууламж үерт автсан, мөн тэдгээрийн ойролцоо ус тогтсон байвал яаралтай 7004 7004 дугаар дуудлага өгч, хүн, мал амьтан ойртуулахгүй байх арга хэмжээ авах
-Цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс дээш өндөрт байрлуулах
-Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг шалгах зэргийг зөвлөлөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.