БОАЖЯ: АГААРЫН ХИЛ НЭЭХ АСУУДЛААР ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАХИМААР ХУРАЛДЛАА

2021-04-2 Байгаль орчин

Одоогийн байдлаар ажлын хэсэг хилээр нэвтрүүлэх болон аюулгүй аялах дүрмийг баталж мөрдүүлэх, авиа компанийг сонгох, тийзийн үнэ тохирох, салбарын ажилчдыг вакцинжуулах, олон улсад хөтөлбөрийг зарлах, үүнд чиглэсэн маркетингийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх талаар ажиллаж байгааг хурлаар танилцууллаа.

Хурлын төгсгөлд Байгаль орчин аялал жуулчлалын сайд ажлын хэсэгт үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна хил нээх үед нэн тэргүүнд салбарын хүний нөөцийг вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулах чиглэл өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.