Нэр дэвшигчдээс хөрөнгийн хэмжээгээрээ О.Баатархуяг тэргүүлж байна

2024-06-13 Мэдээ мэдээлэл

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, хуулийн дагуу нэр дэвшигчид хөрөнгө орлогоо АТГ-т мэдүүлсэн билээ. Тэгвэл тус газраас энэ удаагийн сонгуульд нэр дэвшигч 1,336 иргэний хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.

Эдгээр нэр дэвшигчээс нийт хөрөнгийн хэмжээгээрээ Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг тэргүүлж буй юм. Түүний нийт хөрөнгийн хэмжээ 82 тэрбум төгрөг аж.

Тодруулбал,

-Орлого: 1,800 мян₮

-Гэр бүлийн орлого: 964 мян₮

-Орон сууц барилга байгууламж: 2,500 мян₮

-Тээврийн хэрэгсэл: 27,000 мян₮

-Мал аж ахуй: 0 мян₮

-Газар: 0 мян₮

-Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0 мян₮

-Хадгаламж Монгол: 38,299 мян₮

-Хадгаламж Гадаад: 0 мян₮

-Бэлэн мөнгө: 0 мян₮

-Авлага: 0 мян₮

-Зээл: 82,750,282 мян₮

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.