Гадаад улсад амьдарч буй сонгогчдын бүртгэлийн хугацаа дуусахад ес хоног үлдлээ. 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монгол хүн болгон оролцох үүрэгтэй. Тиймээс гадаад улсад суугаа иргэд тухайн улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны дотор сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах шаардлагатай. Тэгвэл өнөөдрийн /2024.06.06/байдлаар 33 улсын 4138 сонгогч сонгуулиа өгөхөөр бүртгүүлжээ. Бүртгүүлж амжаагүй иргэд https://election.burtgel.gov.mn/ вэб хуудас руу орж бүртгүүлэх боломжтой.
Сонгуулиа өгөхөөр бүртгүүлсэн иргэд 2024 оны зургадугаар сарын 20,21,22,23 эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгөх боломжтой юм. Тухайн Улсынхаа цагаар 07:22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгөх юм. Ингэхдээ сонгогч санал тэмдэглэх бүхээгт орж саналын хуудас дээрх зааврын дагуу саналаа тэмдэглэж дугтуйд битүүмжлээд саналын хайрцагт хийж аж. Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисс санал хураалт дууссаны дараа битүүмжилсэн дугтуйтай саналын хуудсыг төв комиссоор дамжуулан Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсаас ирсэн саналын хуудсыг өөрийн байранд зургадугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагаас эхлэн тоолох үйл ажиллагааг зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл салбар комиссуудаас ирсэн битүүмжлэл бүхий саналын хуудсыг нэг бүрчлэн задалж, санал тоолох төхөөрөмжид уншуулан дүнг гаргана. Ингэхдээ үйл ажиллагаанд ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод нээлтэй явуулна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30410
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.