Сэрэмжлүүлэг: Таван ханатай гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

2024-05-15 Мэдээ, мэдээлэл

Ховд аймаг, Ховд сум Баруун салаа багийн “Улаан харганат” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 00:15 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр шатсан байсан. Уг гал түймэрт А өртөж нас барсан байсан тул цогцсыг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.