Дундговь, Ховд, Говь-Алтай зэрэг аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт муу байна

2024-05-13 Мэдээ, мэдээлэл


Тавдугаар сарын 10-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургалт ямар байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

Хэвийн

Хөвсгөл,
Дархан-Уул,
Хэнтий,
Дорнодын нийт,
Булган,
Сэлэнгэ,
Төвийн ихэнх,
Увс, Завхан,
Говь-Алтай,
Баянхонгор,
Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Муу

Дундговийн нийт,
Баян-Өлгий,
Ховд,
Говь-Алтай,
Өмнөговь,
Дорноговийн ихэнх,
Завхан,
Баянхонгорын зарим сумдын нутгаар муу байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага оржээ. Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-26 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Завхан, Төвийн Лүн, Хэнтийн Хэрлэнбаян-Улаан орчмоор 28-30 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.