Иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, бусдыг залилсан долоон этгээдийг яллагдагчаар татжээ

2024-05-7 Мэдээ, мэдээлэл


Хоёр жилийн хугацаанд иргэдийн фэйсбүүк хаягт нэвтэрч, хохирогчдын нэрийг ашиглан бусдыг залилсан долоон этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас цахим мэдээллийн технологи ашиглан олон иргэний фэйсбүүк хаягт 2021 оны наймдугаар сарын 28-наас 2023 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн хооронд хууль бусаар нэвтэрч, мэдээллийг өөрчилж, бусдын эд хөрөнгийг залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ.

Улмаар А нарын нэр бүхий долоон этгээдийн цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, улмаар уг цахим хэрэгслийг ашиглаж дээрх хугацааны хооронд хохирогч нарын нэрийг ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориуд бий болгож, мөнгө шилжүүлсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.