АНУ-ын Сенат TikTok видео програмыг хязгаарлах хуулийн төслийг баталлаа

2024-04-25 Ертөнц

АНУ-ын Сенат TikTok видео програмыг хязгаарлах хуулийн төслийг баталлаа. TikTok-ийн Бээжинд төвтэй толгой компани болох ByteDance-д уг программыг зарах нэг жил хүртэлх хугацаа олгоно. Хугацаа дуусмагц АНУ-ын апп дэлгүүрүүд болон вэб хостинг компаниудад хориглох юм. Дээрхи шийдвэрийг дэмжигчид уг программ нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулна гэж үзэж байгаа юм. Тэд уг аппликейшнээр дамжуулан суртал ухуулга тарааж, тагнаж магадгүй гэж үзэж байгаа аж. Нийт 170 сая орчим америкчууд уг платформыг ашигладаг юм.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.