АНУ үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцнууд нисгэжээ

2024-04-22 Ертөнц

АНУ-ын агаарын цэргийн хүчний B-2 Spirit үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцууд энэ долоо хоногийн эхээр томоохон сургуулилтын үеэр бөөнөөр ниссэн байна.

Уайтман нисэх хүчний баазаас хөөрсөн агаарын цэргийн хүчний B-2 бөмбөгдөгч онгоцууд нь асар их галын хүчийг авчирдаг. Нисдэг далавчны хийцтэй, үл үзэгдэх шинж чанараараа дайсны хамгаалалтыг нэвтлэн ердийн болон цөмийн цохилт өгөх чадвартай гэдгээрээ алдартай онгоц аж. Сургуулилтад 12 онгоц нь оролцсон нь хамгийн их тоо юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.