10 аймгийн 37 сум төмөр зудтай байна

2024-03-14 Мэдээ, мэдээлэл


Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд 10 аймгийн 37 сум мөсөн буюу төмөр зудтай байна. Харин 16 аймгийн 130 сум цагаан зудын, 14 аймгийн 49 сум, нийслэлийн дөрвөн дүүрэг цагаанаар зудархуу байна.

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Баянхонгорын Хүрээмарал, Баянлиг, Гурванбулаг, Галуут, Жаргалант, Өвөрхангайн Зүүнбаян-Улаан, Баруунбаян-Улаан, Булганы Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Төвийн Батсүмбэр, Дундговийн Өлзийт, Адаацаг, Цагаандэлгэр, Өндөршил, Сайнцагаан, Эрдэнэдалай, Дорноговийн Иххэт, Говьсүмбэрийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Хэнтийн Дархан, Галшар, Сүхбаатарын Асгат, Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Дарьгангад цасны нягт 0.35-0.74 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын нөхцөлд байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.