B.Путин: Гитлер, Наполеон Орос руу довтолсон ч амжилт олоогүй гэдгийг санаарай

2024-03-4 Ертөнц

Владимир Путин барууны орнууд Украинд цэргээ илгээвэл цөмийн дайн дэгдээх эрсдэлтэй гэж мэдэгдсэн. Түүгээр зогсохгүй Москвад барууны орнуудад байгаа объектуудад цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг анхааруулжээ. Мөн хууль тогтоогчид болон элит бүлгийн гишүүдэд барууны орнууд Оросыг сулруулахыг эрмэлзэж байна. Барууны удирдагчид Оросын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь ямар аюултай болохыг ойлгохгүй байна гэжээ. Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны дэвшүүлсэн Европын гишүүн орнууд Украин руу хуурай замын цэргээ илгээх тухай санааг тодорхой дурьдсан. Харин АНУ, Герман, Их Британи болон бусад хүмүүс үүнийг нэн даруй няцаасан юм. Эммануэль Макрон ч яаравчлан үгүйсгэсэн мэдээлэл хийсэн юм.

Путин энэ үл ойлголцол даамжирвал цөмийн зэвсэг хэрэглэх, соёл иргэншлийг устгах мөргөлдөөн үүснэ. Тэд үүнийг ойлгохгүй байна гэж үү? гээд барууны улстөрчдөд нацист Германы Адольф Гитлер, Францын Наполеон Бонапарт нар Орос руу түрэмгийлсэн ч амжилт олоогүй. Орос руу довтолсон хүмүүсийн хувь заяаг хэрхэн эргэхийг санаарай гэдгийг онцолсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.