Хятад, Тайланд, Индонези, Филиппин зэрэг Азийн томоохон орнууд далайд хуримтлагдсан хуванцарын хог хаягдлыг цэвэрлэхээр нэгджээ. Далай тэнгист жил бүр 5-13 сая тонн хуванцар хог хаягддаг гэсэн тоо байдаг. Далай тэнгисийн экосистемд сөргөөр нөлөөлж, далайн амьтдыг хөнөөх нэг шалтгаан болж буй энэ их хог хаягдлын дийлэнх нь Азийн орнуудаас эхтэй гол мөрөнгөөр дамжин далайд цутган ордог аж. Германы судалгааны байгууллагын гаргасан мэдээгээр далай тэнгист хаягдаж буй эх газрын хог хаягдлын 75 хувийг 10-хан гол цутгадаг, тэдгээрийн ихэнх нь Азид эхтэй аж. Эдгээр голоор урсч буй хог хаягдлыг 50 хувиар бууруулахад далайд цутгах хуванцарын 37 хувь нь үгүй болох аж.
Хэрэглээ ихтэй өндөр хөгжилтэй орнуудаас гадна хог хаягдлын менежментгүй улсуудаас хуванцар хог хамгийн их гардаг. Тайланд гэхэд хогны менежмент муугаас 2016 онд гэхэд 2,83 сая тонн хуванцар хог далайн усанд хаягдсан байна. Энэ бол дэлхийн нийт хуванцар хаягдлын 16 хувь нь зөвхөн тус улсаас гарч байна гэсэн үг аж.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.