Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлэг, мэдээллийг гаргажээ.
2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 16 цаг 10 минутын орчимд Япон Улсын Ишикава мужийн Ното бүс нутагт төвтэй хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн төвд ойрхон орших Ишикава мужийн Шика хотод магнитудын 7.0 баллд хүрчээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлтийн голомтын гүн 16 км, газар хөдлөлтийн цар хүрээг илтгэх магнитуд (M) нь 7.6 байна. Уг газар хөдлөлтөөс үүссэн цунами Японы тэнгисийн эрэг дагуу Хоккайдогаас Кюүшю хүртэлх өргөн уудам нутгийг хамарч үүссэн бөгөөд хамгийн өндөр цунами Ишикава мужийн Важима хотод /120 см/ ажиглагджээ.
Цаашид газар хөдлөлтийг дагасан чичирхийлэл, цунами үргэлжлэх төлөвтэй байгаа тул Япон Улсын Цаг уурын агентлагаас цунами үүсэхээс сэрэмжлэх сэрэмжлүүлэг, анхааруулгыг цаг тухай бүрт нь муж, орон нутаг тус бүрээр шинэчлэн гаргаж байна.
Цунами үүсэхтэй холбоотой 3 м давсан цунами үүсэх магадлал өндөр байгаа бол “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг”, 1м-3 м хүртэлх цунами үүсэх магадлалтай үед “Цунамгийн сэрэмжлүүлэг”, 1 м хүртэлх цунами үүсч болзошгүй бол “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 шаталбартай сэрэмжлүүлэг гаргадаг. Эхний үед хамгийн хүчтэй “Том хэмжээний цунамигийн сэрэмжлүүлэг” хэсэгчлэн гарсан бол 1 дүгээр сарын 2-ны өглөөнөөс “япон тэнгис”-тэй хиллэх далайн эрэг дагуу “Цунамигийн анхааруулга“ гэсэн 3 дугаар шатны сэрэмжлүүлэг гарсан байсан нь 1 дүгээр сарын өглөөний 10:00 орчимд цуцлагдав.
Цаашдаа газар хөдлөлт болон цунамигийн мэдээг монгол хэл дээр доорх холбоосоор орж харж болно. Үүнд:
Цунамигийн сэрэмжлүүлэг, Цунамигийн анхааруулга
https://www.data.jma.go.jp/multi/tsunami/index.html?lang=mn
Газар хөдлөлтийн мэдээ Жагсаалт
https://www.data.jma.go.jp/multi/quake/index.html?lang=mn
Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
13 цагийн өмнө
15 цагийн өмнө
15 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87383
30509
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.