Хоолны хордлого болон хоол хүнсээр дамжих бусад өвчнөөс сэргийлэхийн тулд дараах таван зарчмыг дагаж мөрдөхийг ДЭМБ ба НЭМҮХ-ээс зөвлөдөг.
Цэвэр байх нь бичил биетнүүд өсч үржин, тархахаас урьдчилан сэргийлнэ
-Хоол бэлтгэх, идэхийн өмнө, бие зассаны дараа, түүхий хүнсний зүйлд хүрсэний дараа, ер нь бохирдох тохиолдолд бүрт тогтмол гараа савандаж угаах
-Хоол хүнс бэлтгэхэд хэрэглэх сав суулга, багаж хэрэгсэл, хүнстэй харьцах (ширээ, вандах, модон тавиур, таваг, аяга гэм мэт) бүх гадаргууг тогтмол угааж цэвэрлэх, халдваргүйтгэх
-Түүхий хүнсний зүйлийг бэлтгэхэд хэрэглэх багаж, хэрэгслийг хэрэглэхийн өмнө ба дараа нь угааж, цэвэрлэж хэвших
-Хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахих
-Шавьж, мэрэгч, гэрийн тэжээвэр болон амьтад хүнсийг бохирдуулахаас хамгаалах
12 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.