“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 51 гэрчээс мэдүүлэг авна

2023-12-19 Мэдээ мэдээлэл


Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах зургаан сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.

Тодруулбал,

-Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолт
-“Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээ
-Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил)
-Газрын тос дамжуулах хоолой
-Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүд
-Бусад гэрээ

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцоно. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцох юм.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Эхний үе шат энэ сарын 4-8-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.