Содон хорооллын өргөтгөлөөс 15 настай охин үсэрч нас баржээ

2023-12-6 Мэдээ, мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны “Содон” хорооллын 103 дугаар байр Байрны өргөтгөл дээрээс цогцос буулгах гэсэн дуудлагыг 12.06-ны өдрийн 05:32 цагт Онцгой байдлын албан мэдэгджээ.

Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б /15 настай, эмэгтэй/ 15 давхар барилгын дээврээс үсэрч тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж нас барсан байсныг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.