Налайх дүүргийн 8-р хорооны … тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс өчигдөр 17:30 цагийн үед Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио иржээ.
Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдоогүй байна.
Улмаар Налайх дүүргийн 8-р хороо хариуцсан ахлах н.Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.
Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн 2-р Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан н.Баярмаа, н.Ундраа, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чаджээ.
9 цагийн өмнө
13 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.