Хил дээр танк, хэдэн арван мянган цэрэг цугларчээ

2023-10-23 Ертөнц

Палестинчуудад тусламж хүргэх 17 ачааны машины хоёр дахь цуваа Газын зурвас руу хөдөллөө. Хил дээр танк, хэдэн арван мянган цэрэг цугларсан бөгөөд Израилийн удирдагчид дараагийн довтолгооны үе шат тодорхойгүй байна гэжээ.

Израиль улс Газын зурвасын хойд хэсгийг орхин явахыг уриалж, ухуулах хуудаснуудыг агаараас хаяж байна. Ойролцоогоор 700,000 хүн дүрвэсэн. Хамас бүлэглэлийн дайчид Израилийн өмнөд нутгийг дайран өнгөрсний дараа Газын зурвасын оршин суугчид Израилийн бүслэлтэд өртснөөр хоол хүнс, ус, эм тариа, цахилгаан тасарсан. Тус нутгийн 2 сая гаруй оршин суугч Израилийн агаарын цохилтод өртөж, хүнс, эмийн хомсдолд ороод байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.