Бүсгүй Та товлосон хугацаандаа умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамрагдаарай

2024-01-25 Амрах агшин


Энэхүү умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу /Пап/ нь умайн хүзүүний хэвийн бус эсийг илрүүлэх , мөн хүний папиллома вирус /ХПВ /халдварыг илрүүлэх, умайн хүзүүн хорт хавдраас сэргийлэх үр дүнтэй шинжилгээний арга юм. Мөн Пап шинжилгээ нь хорт хавдраас гадна халдвар, үрэвслийг илрүүлнэ.

Умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн шинжилгээнд заавал хамрагдах ёстой юу?

Өөрчлөгдөж буй эсүүдийг хавдрын урьдал болон хавдрын үед илрүүлдэг хамгийн оновчтой арга бол умайн хүзүүний эсийн шинжилгээ буюу Пап тест юм. Умайн хүзүүний өмөн эрт үедээ эмнэлзүйгүй буюу ямар нэгэн зовиур шаналгаа байдаггүй тул эрт илрүүлгийн шинжилгээнд товлосон насанд орох нь ач холбогдолтой юм. Умайн хүзүүний хавдар тийм ч хурдан үүсдэггүй. Суурь, урьдал өвчнүүдийн үе шатыг дамждаг. Үүнд 5, 10, 15 жил болж байж хавдар үүснэ. Энэ хугацаанд хавдрын өвчнөөс эмэгтэйчүүд урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Эрт илрүүлбэл өвчин бүрэн эдгэрдэг. Эмчилгээ ч үр дүн сайтай байна.

Умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөхөд юуг анхаарах вэ?

Дараах бэлтгэл нь эсийн шинжилгээний хариу зөв гарахад нөлөөлнө.

-Шинжилгээг сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгнө
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй, эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орохгүй
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй.

Хэрэв та цэвэршсэн бол хэзээ ч орж болно. Танд хэвийн бус цус алдалт, өвдөлт зэрэг шинж илэрвэл сүүлийн шинжилгээний хариу эрүүл гарсныг үл харгалзан эсийн шинжилгээнд орох хугацаагаа хүлээлгүй эмчид яаралтай хандаарай.

Тог тог… ХААЛГАА нээ

1 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.