Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгох асуудлаар мэтгэлцээн хийнэ

2023-10-10 Мэдээ мэдээлэл

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.10.10) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг танилцууллаа.

Улсын Их Хурлаас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D–parliament цахим системийг нэвтрүүлээд жил гаран болж байгаа бөгөөд энэхүү цахим системийг хөгжүүлэн D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг боловсруулж дуусч байгаа аж. Ингэснээр УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах боломж бүрдэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж, D-petition буюу Нийтийн цахим өргөдөл, гомдлын системийг энэ сарын 17-нд олон нийтэд танилцуулна гэлээ.

Мөн тэрбээр “Одоогоор иргэдээс гурван төрлийн санал гомдол зонхилон ирж байна. Нэгдүгээрт Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай буюу хүүхдийн эсрэг гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулахтай холбоотой асуудал. Иргэдээс ирүүлсэн саналыг байршуулж, үүнд санал авч байгаа. Мөн нотлогч, няцаагч талууд хэлэлцүүлэг мэтгэлцээн өрнүүлж болно.

Мөн МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд, CEO клубээс НӨАТ-ын буцаан олголт 2 хувь байгааг 5 болгож нэмэгдүүлэх санал ирүүлсэн. Үүнийг Сангийн яаманд өгч, бололцоотой эсэх төсвийн тооцоолол, макро эдийн засгийн тооцоололтой уялдуулсан мэтгэлцээн зохион байгуулна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.