Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдлээ

2023-12-1 Мэдээ, мэдээлэл
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон нэгджээ.

Энэхүү аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгахад хүн бүр нэгдэж буй нь энэ юм. Жендэрт суурилсан хүчирхийлэл нь Монгол  Улсад төдийгүй дэлхийн өнцөг булан бүрд хүний эрхийн ноцтой зөрчил байсаар байна.

Охид, эмэгтэйчүүд орон гэр, сургууль, ажлын байрандаа, мөн олон нийтийн газар, цахим орчинд хүчирхийлэл, дарамтад өртөж байгаа нь тэдний эрүүл мэнд, сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж байна. Хүчирхийллийн бодит байдал зүрх шимшрүүлэм! Монгол хоёр эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршиддор хаяж нэг удаа дотнын хамтрагчийн үйлдсэн хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг гэсэн судалгаа бий.

Жендэрт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгаагаар эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ба ихэвчлэн гэр бүлийн гишүүд нь хүчирхийлэгчид байгаа нь сэтгэл түгшээх асуудал юм. Мөн 2023 оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн нь харамсалтай.

Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд гүйцэтгэж буй ажил үүрэг, хариуцлага, соёл уламжлалаасаа шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй их өртөж байна.

Эдгээр тэгш бус байдал нь эмэгтэйчүүдийг эдийн засаг, нийгмийн эмзэг байдалд оруулахаас гадна жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөд хүргэж байна.

Жендэрт суурилсан хүчирхийллийн суурь шалтгаан нь жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн талаарх зөрүүтэй ойлголт, тэгш бус байдал, нийгмийн хортой хэм хэмжээтэй нягт холбоотой. Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад 2.6 дахин их цагийг цалин хөлсгүй гэрийн орны асран халамжлах ажилд зарцуулж байгаа ч шийдвэр гаргах түвшинд оролцоо нь хангалтгүй хэвээр байна.

Монгол Улсад хүн амын дийлэнх нь олон нийтийн сүлжээг өргөнөөр ашигладаг тул цахим орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, насанд хүрээгүй хүмүүсийн33 хувь нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой контентыг үзсэн бол эмэгтэйчүүдийн 10 хувь нь цахим орчинд бэлгийн дарамтад өртөж байжээ.

Эмэгтэйчүүдийн эрх, нэр төр, тэгш байдлыг хамгаалж, хойч үедээ тогтвортой, шударга, эв найрамдалтай нийгэмд хүрэх замыг бий болгохын тулд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох аянд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрынхан нэгдсэн нь энэ юм.

   

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.