Нүүрсний сонсголыг арваннэгдүгээр сард багтаан зохион байгуулна

2023-09-6 Мэдээ мэдээлэл


Нүүрсний гэх хэргийн талаар УИХ-аас сонсгол явуулахаар болж хянан шалгах түр хороо байгуулсан. Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сонсголыг хэзээ зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Ингэхдээ “Нүүрсний хэргийн сонсгол явуулахын тулд эхлээд хянан шалгагч, шинжээч нараа томилно. Бид уул уурхай салбарын мэргэшсэн инженерүүд, маркшэйдэрүүдийг судалж байна. Маргааш түр хороо хуралдана. УИХ-ын зарим гишүүн гадаад томилолттой байгаа тул түр хорооны ирц бүрдэхгүй байна. Томилгооны дараа шинжээчид нотлох баримтуудтай танилцан, дүгнэлтээ гаргана. Арав эсвэл арваннэгдүгээр сард сонсгол болох болов уу.

Хэрэг нь шүүх рүү шилжсэн хүмүүсийг ч сонсголд оролцуулж, үгийг нь сонсоно. Сонсгол зохион байгуулж байгаа гол зорилго нь дахин нүүрсний хулгай гаргахгүй байх, засаглалаа сайжруулах юм. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д тусгай зөвшөөрөл олгосноос хойших бүх цаг үеийг хамарсан шалгалт явуулна. Бүх талаас нь судлахаар төлөвлөж байна” гэв.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.