Пригожиний цэргүүд Украинд байлдахаас татгалзаж, Кремлийг удирдагчаа орхисон гэж буруутгав

2023-08-28 Ертөнц

Вагнерын хөлсний бослогыг дэмжиж байсан Оросын хагас цэрэгжсэн бүлэглэл Украинд дахиж байлдахгүй гэдгээ мэдэгдээд Кремлийг удирдагчаа орхисон гэж буруутгажээ.

“Русич” нэртэй тус бүлэглэлийн удирдагч Ян Петровский өнгөрсөн сард Хельсинкийн нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөх гэж байгаад баривчлагдсан. Оросын дипломатууд түүний тусламж гуйх хүсэлтийг үл тоосон гэж мэдэгджээ.

“7-р сарын 20-ноос хойш Ян Петровскийд Оросын консул ч, хуульч ч ирээгүй. Славыг зохиомол эрүүгийн хэрэгт тулган гуравдагч улсаар дамжуулан Украйнд шилжүүлэн өгнө гэж сүрдүүлж байна” гэжээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.