Боловсрол, шинжлэх ухааны сайдын энэ оны наймдугаар сарын 23-ны өдрийн А/388 дугаар тушаалаар хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа.
Дэлхийн 200 гаруй улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг авч үзвэл бага боловсролын хувьд нийт улс орнуудын 61,1 хувь нь 38 долоо хоног, суурь боловсролын хувьд нийт улс орнуудын 68,4 хувь нь 36-40 долоо хоног, бүрэн дунд боловсролын хувьд 73,8 хувь нь 36-40 долоо хоногоор хичээллэж байна. Энэ оны долоодугаар сард УИХ-аас баталсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд “Хичээлийн жил нь есдүгээр сарын нэгний өдрөөс дараа оны зургаадугаар сарын 15-ны өдрийн хүртэл үргэлжилнэ. Ерөнхий боловсолын сургуулийн суралцагч хичээлийн жилийн хугацаанд 170-185 хоног хичээллэнэ” гэж тусгасан.
Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар хичээлийн жилийн бүтцийг 4 улиралтай байхаар шинэчлэн батлав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.