Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт өчигдөр 20:00 цагийн орчимд усархаг бороо орсны улмаас үерийн ус жоншны уурхайн 30-40 орчим метрийн гүнтэй цооног руу оржээ. Тухайн үед уурхайн гүнд ажиллаж байсан хоёр ажилтан гарч чадаагүй гэх дуудлага ОБЕГ-т бүртгэгдсэн бөгөөд усыг соруулах ажиллагааг эхлүүлсэн аж. Хоёр иргэнийг гаргахаар Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж байна. Мөн ОБЕГ-ын дэргэдэх Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар өнөөдөр 05:20 цагт Хэнтий аймгийн чиглэлд хөдөлжээ. Одоогоор хоёр иргэнийг гаргаагүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.