Өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байна

2023-06-18 Мэдээ, мэдээлэл

БНСУ-ын Цагаачлалын албаны мэдээллээр 2023 оны тавдугаар сарын байдлаар Монгол Улсын 55,329 иргэн тус улсад оршин сууж буй юм. Эдгээр иргэдээс 17,749 иргэн буюу 32 хувь нь визийн хугацааг зөрчин оршин сууж байна. Өдөрт дунджаар 70 орчим монгол иргэн БНСУ-д оршин суух визийн хугацаагаа хэтрүүлж байгаа нь тус улсыг зорих, виз мэдүүлэх иргэдэд сөргөөр нөлөөлж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.