Монголд зочлох жилийн хүрээнд МИАТ ТӨХК 2023 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн есөн чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар эхлүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Чойбалсан, Мөрөн, Ховд, Өлгий, Алтай, Улаангом, Даланзадгад, Улиастай гэсэн 8 аймагт нислэг үйлдэнэ.
Баянхонгор аймгийн нисэх буудлын зурвас шинэчлэгдсэний дараа нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа.
Ховд, Өлгий, Мөрөн, Даланзадгад рүү долоо хоногт 3 удаа, Улаангом руу 2 удаа, Улиастай руу 2-3 удаа, Алтай руу 1-2, Чойбалсан чиглэлд долоо хоногт 1 удаа тус тус нислэг үйлдэхээр төлөвлөсөн.
Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга,
Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга,
Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга,
Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.
Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,
Мөрөн рүү 500-680 мянга, Алтай 733-852 мянга, Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.
Орон нутгийн нислэгийн суудлыг 80 хувийн дүүргэлттэй байна гэдэг тооцоолол гаргасан.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.