СААРАЛ УС ЦУГЛУУЛАХ далангаас эрэгтэй хүний цогцос олджээ

2023-06-9 Мэдээ, мэдээлэл

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах саарал ус цуглуулах далангаас нэг хүний цогцос гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг цагдаагийн байгууллагаас энэ сарын 8-ны өдрийн 14:39 цагт Нийслэлийн аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход / 30 метр урт, 200 метр өргөн/ 10 метрийн гүнтэй саарал ус цуглуулах далан дотор усны мандалд овог нэр тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг амьсгалын бие даасан төхөөрөмж, аврах олс ашиглан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ.

Тухайн ослын талаар Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр 13.40 цагт “ТЭЦ-3-ын баруун талд тунгаах сан дотор хүн шиг юм байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу уг хэргийг шалгахад, 9 настай эрэгтэй Г нь саарал ус хуримтлуулдаг 100 м урттай, 10 м гүнтэй усан сан руу унаж, живж нас барсан нь илэрсэн байна.

Жич: Тухайн иргэн нь ТЭЦ-3-ын ажилтан биш бөгөөд тухайн саарал ус хуримтлуулдаг далан бүхий хиймэл усан сан нь ТЭЦ-3-ын байршлаас 2.5 км зайд байрладаг юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.