Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байна гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр сүүлийн өдрүүдэд гарч эхэлсэн. Тэгвэл энэхүү мэдээлэл үнэн гэдгийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар хэллээ. Түүнийг хоёрдугаар сард эрэн сурвалжлах хүсэлтийг Эрүүгийн цагдаагийн газраас Интерполд хүсэлт гаргасан байна. Мөн Интерпол буюу Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагаас Б.Идэр-Одыг Австралиас АНУ руу гарсан тухай мэдээ цагдаагийн байгууллагад ирүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байсан. Б.Идэр-Одын хувьд эл компанийн 25 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд өнгөрөгч оны хоёрдугаар сарын 21-ний өдөр хувьцаагаа шилжүүлсэн юм. Түүнийг ЭЦА-ны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж, шалгалтын ажиллагааны хүрээнд зарлан дуудсан ч ирээгүй аж.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.