ЭЕШ энэ сарын 15-нд эхэлнэ

2023-06-5 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10.00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Ингээд энэ сарын 18-н хүртэл үргэлжлэх юм. Тухайн өдөр Англи хэлний шалгалтыг мөн зохион байгуулна.

Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34117 шалгуулагчаар бүртгүүлжээ. Үүний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.

Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бол математик, англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр хамгийн олон хүүхэд бүртгүүлжээ. Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад тэр дор нь дүнгээ мэдэх боломжтой бол маргааш өглөө нь авсан оноогоороо хэдэд жагссан нь тодорхой болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.