Монгол Улсын Агаарын тээврийн түүхэнд нэгэн хуудас шинээр бичигдэж Тайландын агаарын тээвэрлэгч Бангкок-Улаанбаатар чиглэлд шууд нислэгийг эхлүүллээ.
ThaiVietJet компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 маягийн агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд, цаашид зорчигч урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлж ажиллана.
– Засгийн газрын Агаарын тээврийг либералчлах бодлогын хэрэгжилт.
– “Монголд зочлох жил 2023-2025”-д шинэ зах зээл, шинэ урсгал.
– Шууд-Хямд-Хүртээмжтэй нислэг
– “МИАТ” компани нь Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол ThaiVietJet компаний нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн урсгал жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой боллоо.
Тайланд-Монголын хооронд шууд нислэг эхлүүлэхэд санаачлага гаргаж идэвхи зүтгэлтэй ажилласан хоёр талын бизнес эрхлэгч залуус, ThaiVietJet компани, ИНЕГ-т талархал илэрхийлье.
Агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг сайжруулах, үнэ тарифыг зохистой болгох, орон нутгийн нислэгийн сэргээх бодлогын арга хэмжээг авч цаашид шат дараатай хэрэгжүүлэх болно.
Эх сурвалж: ЗТХЯ
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.