Авлигатай тэмцэх газраас өнөөдөр /2023.05.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийг Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох өгсөн юм. Тэрбээр “Авлигатай тэмцэх газар бол Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан авлигын гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй. Бид өнөөдөр 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. Манайх 50 орчим мөрдөгчтэй. Ажлын ачаалал маш их байна. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн. Өмнө нь буюу 1992 оноос хойш яагаад шалгаагүй юм бэ гэж асууж байна. Нөхцөл байдал, хуулийн зохицуулалт нь гомдол мэдээлэл ирсэн цагт мөрдөн шалгадаг. Бид мөрдөлтийг бүрэн шуурхай хийх үүрэгтэй. Энэ дагуу ажлын хэсэг гаргаад ажиллаж байна.
Харин цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 19-нд Тэргүүн дэд даргын тушаал гарч, Эрүүгийн цагдаагийн албаны дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гарсан байдаг.
Цахим орчинд гарч байгаа Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд үнэхээр байна уу гэдгийг шалгаж байна. Үе үеийн захирлууд нь лбан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байна уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгаж, АТГ-руу шилжүүлж ажиллана. Тухайн асуудалд хуурамч бичиг баримт ашиглаж, зориулалтын бусаар ашигласан бол ажлын хэсгүүд шалгаж ажиллана гэдэг хариултыг өгөв. Өмнө нь энэ дагуу шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногоос л олон нийтийн сүлжээнд энэ талаар цацагдаж байна” гэлээ.
Дашрамд дуулгахад, Боловсролын зээлийн сантай холбоотойгоор хэрэг нээсэн ч одоогийн байдлаар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтаар шалгагдаж байгаа учраас олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөх байгууллага хууль мөрдөж ажиллах ёстой гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг онцолсон юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.