Амиа алдагдсадын тоонд ямарч тайлбар хийгээгүй байна

2023-05-3 Ертөнц

Сүүлийн таван сарын хугацаанд Украины Бахмут хотын төлөөх тулалдаанд Оросын 20 мянга гаруй дайчин амиа алдсан гэж Цагаан ордон үзэж байна. Мөн 80 мянган хүн шархадсан гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби нууцын зэрэглэлээс гарсан тагнуулын мэдээллээс иш татан мэдэгдэв.

Амиа алдагсдын тал хувь нь “Вагнер” хувийн хөлсний компанийнхан гэж АНУ мэдэгдэв. Хэрэв үнэн бол амь үрэгдэгсдийн тоо зүүн хотын дайны өмнөх 70 мянга орчим хүн амаас илүү байгаа юм. Энэхүү мэдээлэлд Москва ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.