Барилга дээр ажиллаж байсан эрэгтэйн дээр төмөр унаж, гэмтжээ

2023-05-2 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 30 минутад Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилга дээр “Осол гарч хүн гэмтсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Тус дуудлага, мэдээллийн дагуу дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад тус барилгад цутгалт хийх үед цутгалт хийж байсан техникийн помпын хоолой хугарч 18 настай, эрэгтэй “М”-ийн дээр унасны улмаас гэмтсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.