БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд ажиллахгүй

2023-05-1 Мэдээ, мэдээлэл


“Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” энэ сарын 1-нд буюу өнөөдөр тохиож байна. Энэ өдөр БНХАУ, ОХУ-ын хилийн боомтууд ажиллахгүй.

Тус хоёр улсын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийн дагуу бүх нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаадаг.

Өнөөдөр ОХУ-тай хиллэдэг Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомтууд амарна. Харин Алтанбулаг авто замын боомт 24 цагаар ажиллах бол олон улсын галт тэрэг хуваарийн дагуу явах юм байна.

БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүд, Бичигт, Баянхошуу боомт зөвхөн өнөөдөр амарна.

Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Сүмбэр, Хавирга авто замын боомтууд тавдугаар сарын 4-нийг хүртэл амрах аж.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.