Пакистаны иргэн, Таймур Раза хэмээх 30 настай эрэгтэй Facebook постоосоо бол шүүхээс ялын дээд хэмжээ сонсчээ. Түүнийг исламын шашин, Гэгээн Мухамедыг гутаан доромжилсон зүйл олон нийтийн сүлжээнд нийтэлсэн хэмээн шүүгч буруутгаж, цаазын ял оноосон байна. Түүний “Facebook” хуудас дахь зураг, мэдээлэл нь Исламын шашны эсрэг утга агуулгатай байна гэж шашин судлалын профессорууд дүгнэсний үндсэн дээр шүүх ийм шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.
Пакистан улсад Гэгээн Мухаммедыг гутаан доромжилсон, шашны эсрэг агуулгатай зүйл түгээн сурталчлахыг гэмт хэрэгт тооцдог. Гэхдээ саяхныг хүртэл нийгмийн сүлжээг энэ хуульд багтаадаггүй байсан бол энэ оны эхнээс хууль чангарч, онлайн хэвлэл мэдээлийн хэрэгсэл, блогуудыг хааж эхэлсэн юм. Мөн нийгмийн сүлжээгээр тараасан мэдээллийг ч гэмт хэрэгт хамруулан авч үздэг болжээ. Энэ явдал хүний үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрхийг зөрчлөө хэмээн Эмнести Интернэшнл байгууллага эсэргүүцэн мэдэгдэл гаргасан бол Facebook компани харамсч байгаагаа илэрхийлжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.