Бүх юмс үзэгдлийг “мэдрэмж” хэмээн хэлж болох байх. Бид аливаа үйл явдал, юмс үзэгдэлийг оюун ухаандаа тусган авсаныгаа, түүнээс төрсөн мэдрэмж, сэтгэгдэлээ дотоод туршлага, өнгөрсөний санамжтай харьцуулж тунгаагаад хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол хатуу эсвэл зөөлөн, ийм тийм өнгөтэй, таатай болон тааламжгvй, бусдын тухайд сайн, муу гэх мэтчилэн хүртэгдэн мэдрэгдэж буй бүхнийг өөр өөрсдийн түвшинд дүгнэхийг оролддог билээ.
Эдгээрийг нэгтгэж буй нэг л зүйл буй бөгөөд тэр нь дээр хэлсэнчлэн бид бүхний ухаан бодол, сэтгэлд төрж буй мэдрэмж юм. Эндээс юу гэж дүгнэж болох вэ хэмээвээс орчлон ертөнцийг диваажин эсвэл там хэмээн хүлээж авах нь бидний дотоод мэдрэмж, билиг оюуны чадавхи, түвшингээс хамаардаг гэдгийг л ойлгох нь чухал юм.
Өөрөөр хэлбэл бүхий л юмс үзэгдэлийг өөрчлөх оньс, түлхүүр нь чи өөрөө, нарийвчлан хэлбэл чиний ухамсар, билиг ухаан юм. Тиймээс л орчлонг өөрчлөхөөсөө өмнө өөрийгөө өөрчил гэдгийн утга нь энэ юм. Чиний бодол сэтгэл харанхуй, гунигтай vед, эсвэл баяр баясгалантай байхад бид хорвоог үнэхээр өөрөөр харж мэдэрдэг билээ.
Үнэндээ харагдаж буй хорвоо нь огт өөрчлөгдөөгүй байхад шүү дээ. Тэгэхээр билиг ухаанаа үргэлж өндөр, баяр баясгалантай түвшинд байлгаж авч явж сурвал хаа ч очсон чиний дотоод аз жаргалыг хэн ч булааж чадахгүй, ямар ч зовлон бэрхшээл чамайг тэгтлээ гундааж мохоож чадахааргүй болдог юм:-).
Харин яаж тийм байж сурах вэ гэвэл өөртөө тохирох бясалгалын аргыг сурч эзэмшвэл сэтгэл дүүрэн, жаргалтай амьдрах түлхүүр нь тэр болмуй.
Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.